Хүргэлтийн нөхцөл
100ail.mn вэб сайтаар захиалсан бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, жин, тонн, урт өргөн овор хэмжээнээс хамааран тээвэрлэх машин техник өөрчөгдөж буй учир "хүргэлтийн төлбөр"-ийг Цахим зуун айлын захиалгын менежер тантай утас болон мэйлээр холбогдож тусгайлан бодож өгнө.
Хүргэлтийн төлбөр баталгаажсаны дараа таны захиалгууд 1-6 цагийн дотор захиалагчийн заасан хаягт хүргэгдэнэ.
Хэрэглэгч салбараас ирж авахаар захиалга өгсөн бол өөрийн биеэр дараах байршил бүхий газруудаас ирж захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авна.
Үүнд: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, Агуулах №1
Дээр заасан хязгаараас гадагш Хэрэглэгчийн хүсэлтээр хүргэлт хийх тохиолдолд үнэ тохиролцоно, орон нутгийн хүргэлтийг тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ.
Үйлчилгээний хөлс болон үүсэх эрсдэлийг Хэрэглэгч хариуцна.
Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна.
Хүргэлтийг гуравдагч компани, хувь хүн хийж байгаа учир заасан хаяг дээр хүлээн авах хүнийг заавал байлгана.
Захиалгын хугацаа: 11:00 цагаас өмнө хийсэн захиалга өдөртөө хүргэгдэнэ. 16:00 цагаас хойш хийсэн захиалга дараа өдрийн 10:00 цагаас хүргэлтэнд гарна.
Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба Хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.
